Шууд Chart

Хүүхэд хүмүүжүүлэхэд бүхий л төрлийн шийтгэл хэрэглэхийг хориглосон хуулийн өөрчлөлтийг хүлээн авав

2019-03-19 13:13:41

Япон улсын Засгийн газар өнөөдөр хүүхдийг хүмүүжүүлэхэд биеийн бүхий л төрлийн шийтгэл хэрэглэхийг хориглосон хууль тогтоомжийн өөрчлөлтийг хүлээн авлаа. Уг хуулийн өөрчлөлтийг парламентаар хэлэлцэн батлах юм байна.

Хүүхдүүдэд бие махбодын шийтгэл амсуулах хориг эцэг, эхчүүд төдийгүй нийгмийн ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдэд ч хамаарна гэж “Киодо” агентлагаас мэдээлж байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрөгч хоёрдугаар сард хүүхдүүдэд харгис хэрцгий хандсан бүхий л тохиолдлыг судалж, тохирох шийтгэх оноох даалгавар өгсөн. Өнгөрсөн онд л гэхэд тус улсад хүүхдэд хүчирхийлэл хэрэглэсэн 80 гаруй мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тус улсын статистикийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Харин Ерөнхий сайдын зүгээс ийм даалгавар гаргах болсон нь өнгөрөгч нэгдүгээр сард Токиогоос холгүй орших Тиба хотод 10 настай нэгэн охин эцэг, эхийн байнгын зодуур дарамтыг амсаж, өлсөж, хүйтэн газар хоригдсоноос болж амиа алдсантай холбоотой. Охины эцгийг баривчлан хорьжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Хүүхэд хүмүүжүүлэхэд бүхий л төрлийн шийтгэл хэрэглэхийг хориглосон хуулийн өөрчлөлтийг хүлээн авав  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй