Шууд Chart

Хоёр тэрбум гаруй хүн ус, эрүүл ахуйн хангамж муу нөхцөлд аж төрж байна

2019-03-19 13:39:56

Дэлхий нийтэд хоёр тэрбум гаруй хүн ус, эрүүл ахуйн хангамж муу нөхцөлд аж төрж байна гэж ЮНЕСКО, НҮБ-ын Ус, эрүүл ахуйн үйл ажиллагааны зохицуулалтын газраас танилцуулсан "Дэлхийн усны нөөцийн хөгжлийн тухай тайлан"-д дурджээ.

Энэ тайлангаас үзэхэд дэлхийн арван хүн тутмын гурав нь ундны аюулгүй усгүй нөхцөлд, есөн хүн тутмын нэг нь ил задгай усаар ундаалж байна. Мөн хамгаалалтгүй эх үүсвэрээс ус ууж байгаа хүмүүсийн бараг тал хувь нь Африкийн Сахарын өмнө хэсэгт аж төрж байна. Энэ бүсэд хүн амын ердөө 24 хувь нь л аюулгүй ундны ус хэрэглэдэг.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд усны нөөцтэй холбоотой зөрчил маргаан нэмэгдэж байгааг шинжээчид тэмдэглэсэн байна. Сүүлийн найман жилийн хугацаанд энэ төрлийн зөрчил маргаан хоёр дахин нэмэгдэж, 263 тохиолдол бүртгэгджээ.

Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувь, дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн 40 хувь нь аюулд орно гэсэн үг. 2030 он гэхэд ч хүмүүс цэвэр, аюулгүй ундны ус, эрүүл ахуйн орчинд амьдарна гэсэн баталгаа харагдахгүй байна гэжээ.

Өнгөрсөн оны тайлангаар ч мөн л ийм дүр зураг гарч байсан юм. Ундны усны асуудал ийнхүү хурцдаж байгаад хүн амын өсөлт, цаг уурын өөрчлөлт гэсэн үндсэн хоёр хүчин зүйл нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хоёр тэрбум гаруй хүн ус, эрүүл ахуйн хангамж муу нөхцөлд аж төрж байна  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй