
Францын Засгийн газар "шар хантаазтан"-уудын эсрэг хориг тавьж, Парис хотын цагдаагийн даргыг чөлөөлөхөөр зэхэж байна. Францын Ерөнхий сайд Эдуард Филипп энэ талаар мэдэгдсэн байна. Тэрбээр “Шар хантаазтануудын жагсаалд хэт үзэлтнүүд оролцож байгаа нь тогтоогдвол ирэх бямба гарагаас эхлэн эсэргүүцлийн жагсаал хийхийг нь хориглоно” гэлээ.
Энэ шийдвэр Парис хотын төв Элисейн өргөн чөлөө зэрэг өнгөрөгч 11 дүгээр сараас хойш үймээн самуунд ихээр өртөөд байгаа газруудад хэрэгжинэ гэж Францын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр "шар хантаазтан"-уудын эсэргүүцэлтэй холбоотойгоор Парис хотын цагдаагийн даргыг ажлаас нь халж, өөр хүнийг томилох гэж байгаагаа зарлажээ.
Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт 10 мянга гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал Парис хотод үймээн самуун дагуулсан байна. Энэ үеэр дээд зэрэглэлийн хувцасны дэлгүүр, кафе зэрэг 90 гаруй газар халдлага, хулгай дээрэмд өртөж, галд шатсан гэх мэдээ байна.
Францын Сангийн сайдын мэдээлснээр хэдэн сараар үргэлжилсэн жагсаал цуглаанаас болж, 190 орчим сая долларын хохирол учраад буй юм байна.
Эдуард Филипп: Парис хотын цагдаагийн даргыг чөлөөлнө | ||
Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.