Тухайлбал, хуулийн төслийн 15 дугаар зүйлд “15.9.Малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог албан татвар, ногдох орлогод эзлэх энэ хуулийн 15.1.2-т заасан хасагдах жишиг зардлын хувь хэмжээг бүтээгдэхүүний төрөл, онцлогийг харгалзан Засгийн газар батална” гэж, төслийн 23 дугаар зүйлд “Нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 25 хувиар 1000 км- ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар хөнгөлнө” гэж, төслийн 26 дугаар зүйлд “Албан татвар төлөгч нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгжид ажиллаж, Монгол Улсад байрладаггүй этгээдээс авсан энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогод ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт төлж, тухайн татварын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт хуулийн төслийн "8 дугаар зүйлийн 8.3-т малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулах гэснийг хасах" зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувиар дэмжсэн тул Ажлын хэсгээс төслийн 15.1.1, 15.1.2 дахь заалттай саналаа татаж авсан.
Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
| Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.