
Нидерландын цагдаагийн газар Утрехт хотод болсон буудалцаантай холбогдуулан дахин нэг хүнийг саатууллаа. Энэ талаар “Ассошэйтэд Пресс” агентлаг мэдээлсэн байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр сэжиглэн саатуулсан этгээд нь 40 настай эрэгтэй гэнэ. Энэ хэрэг гарсны дараа хэд хэдэн хүнийг сэжиглэн саатуулсан ч буруугүй болох нь тогтоогдсон олон хүнийг дараа нь сулласан гэж Утрехт хотын дарга өмнө нь мэдээлсэн юм.
Одоогийн байдлаар энэ хэрэгт турк гаралтай 37 настай Гёкман Танисыг саатуулсан хэвээр байна.
Утрехт хотод болсон буудалцаантай холбогдуулан дахин нэг хүнийг саатууллаа | ||
Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.