
Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан “Ворлд Хаппинес Репорт” тайлангаа гаргаж, 2018 оны дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финляндыг нэрлэжээ.
Эрдэмтэд улс орнуудын Засгийн газраас дотооддоо явуулж байгаа бодлогуудыг үндэслэн аз жаргалын индексийг гаргасан байна. Финлянд улс 1960-аад оноос хойш эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбартаа нарийн судалгаа явуулж, иргэдийнхээ тав тухтай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийг эрмэлзсээр иржээ.
Үүний үр дүнд Европын хамгийн ядуу улсын нэг байсан Финлянд гэмт хэрэг, нас баралтын түвшнээ дэлхийн хамгийн доод түвшинд хүртэл бууруулж чадсан байна.
Түүнчлэн өдгөө Финлянд улс нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян улс, эхийн эндэгдэл, ядуурлын түвшнээрээ хамгийн бага улс болжээ.
Дэлхийн хамгийн аз жаргалтай улс Финлянд | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.