Шууд Chart

“Хуавэй” дээд амжилт тогтоолоо

2019-03-21 12:00:38

Дэлхийн оюуны өмчийн байгууллага өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийж, 2018 оны тайлангаа танилцууллаа. Тус байгууллагад өнгөрсөн жил олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авах гэсэн 250 мянга гаруй хүсэлт иржээ. Энэ нь 2017 оныхоос 3.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн дээрх хүсэлтийн талаас илүү хувь нь Ази тивээс ирсэн аж. Үүнээс гадна БНХАУ-ын “Хуавэй” компани 2018 онд 5405 бүтээлдээ олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлт гаргажээ. Энэ талаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын нарийн бичгийн дарга Фрэнсис Гарри ““Хуавэй” нэг жилийн хугацаанд 5405 бүтээлдээ оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлт ирүүлснээр компаниудаас түүхэн дээд амжилт тогтоолоо” хэмээн ярьжээ.

Сонирхуулахад, Оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлтийн тоогоороо тэргүүлсэн 10 компанийн зургаа нь Азийнх бол үлдсэн дөрөв нь Европ болон АНУ-ынх аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хуавэй” дээд амжилт тогтоолоо  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй