Шууд Chart

Токиогийн олимпийн бамбарыг интоорын цэцгээр дүрсэлжээ

2019-03-21 12:16:21

2020 оны Токиогийн олимпийн зохион байгуулагчид наадмын бэлгэ тэмдэг бамбарыг лхагва гарагт нийтэд танилцуулсан байна. 71 см-ийн урттай, 1.2 кг жинтэй олимпийн бамбарын оройн хэсэг таван хэсгээс бүрдэж байна. Үүнийг дээрээс нь харахад интоорын цэцэг шиг харагдахаас гадна энэ таван хэсгээс гал бадарч голын хэсэгтээ нийлж байхаар бүтээжээ.

"NHK" агентлагийн тайлбарласнаар бамбарын их бие алтлаг болох цайвар ягаан өнгө хосолсон байна. Олимпийг зохион байгуулах хорооныхон үүнийг сакура болон алтны өнгө гэж нэрлэж буй юм байна. Сакура цэцгийг Япончууд интоорын цэцэгтэй зүйрлэж ойлгодог байна.

Мөн бамбарыг хөнгөн цагаанаар хийжээ. Энэ хөнгөн цагааны 30 хувийг 2011 оны цунамигийн үеэр Японы хойд бүс нутгуудад барьж байсан түр орогнох газруудын барилгын хог хаягдлаас дахин боловсруулан гарган авчээ.

Зохион бүтээгч Токужин Ёшиока "Бүтээлээ хийж байхдаа байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн талаар, тэдний энх тайвны төлөөх хүсэл бодол санаа нь сэргэх болно" гэж бодож байсан гэж ярьсан байна. Мөн дизайнерийн хэлснээр бамбар нарны гэрэлд гялтганаж, гүйж байгаа хүмүүст ч гялалзаж итгэл найдварын зам нээгдэнэ гэж бодсоноо ярьсан байна.

Токиогийн олимпийн бамбар түүчээлэх ёслол ирэх оны гуравдугаар сарын 26-д Фукушима дахь Японы үндэсний хөл бөмбөгийн талбайгаас эхэлнэ. Японы 47 мужаар 121 өдөр аялж, долоодугаар сарын 24-нд нээлтийн ёслолд залах юм байна. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Токиогийн олимпийн бамбарыг интоорын цэцгээр дүрсэлжээ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй