
Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн нэр хүнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нд тангараг өргөсөн цагаасаа хойш 15 хувиар унажээ. Бразилийн олон нийтийн санал бодлыг судлах, статистикийн хүрээлэнгээс явуулсан социологийн санал асуулга үүнийг харуулж байна.
Анх Бразилийн төрийн тэргүүний үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 49 хувь нь дэмжиж байсан бол өнөөдөр түүнийг дэмжигчдийн тоо 34 хувь болтол буурчээ. 1995 оноос хойших судалгаанаас харахад Жайр Болсонаругаас өмнө төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүсээс аль нь ч Ерөнхийлөгчөөр ажиллах гуравхан сарын хугацаанд ийм бага дэмжлэгийг авч байгаагүй юм байна.
Төрийн тэргүүнд итгэх итгэл мөн 55-49 хувь болж унасан тухай судалгаанд дурджээ. Санал асуулга энэ сарын 16-19-ний өдрүүдэд явагдсан байна.
Жайр Болсонару нь консерватив Социал-либерал намаас төрийн тэргүүн болсон. Тэрбээр дөрвөн жил төр барина.
Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн нэр хүнд унажээ | ||
Үзсэн: 1280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.