Шууд Chart

“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

2019-03-21 15:46:47

Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний хооронд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Товуудорж, тасгийн дарга, хурандаа Д.Сайнхүү, ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Баярсайхан нар нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн батлан даалтад шалгагдаж байгаа 17-32 орчим насны нийт 43 этгээдүүдэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийг таниулах, сурталчлах чиглэлээр сургалт зохион байгуулав.


“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй