
Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Нарантуул” Олон Улсын худалдааны төв хамтран өнөөдөр /2019.03.20/ “Нэг хором” өдөрлөгийг “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгч болон иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч түрээслэгч, худалдан авагч иргэдэд “Нэг хором” аяны зорилго болон сурталчилгааны материал, гарын авлага тараалаа. Энэхүү өдөрлөгийг иргэд, түрээслэгчид талархалтай хүлээн авч өөрийгөө болон бусдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, хүлээцтэй, найрсаг харилцаж, “Нэг хором” тэвчих нь эерэг үр нөлөөтэй талаар мэдээлэл авлаа.
Өдөрлөгт Цагдаагийн Ерөнхий Газрын “Сүлд” чуулга, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтэс, Үндэсний Батлан хамгаалахын Их сургууль, Соёл урлагийн Их сургуулийн оюутнууд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“Нарантуул” олон улсын худалдааны төвд “Нэг хором” өдөрлөгийг зохион байгууллаа | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.