
Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Х.Болорчулуун, Б.Жавхлан нараас алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн алтанд ногдох хувь хэмжээ 0 байхаар санал гаргаж, саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Ажлын хэсгийн бэлтгэсэн саналын томьёолол дэмжигдсэн тул алтны нөөц ашигласны төлбөрийг 5 жилийн хугацаагаар 2,5 хувь байхаар тусгасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн дэмжлэг авсан дээрх саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.