
Цагдаагийн Ерөнхий Газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвийн алба хаагчдыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Цагдаагийн Ерөнхий Газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Эрүүгийн цагдаагийн албаны тав дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар нар оролцож хоёр байгууллагын хамтран зохион байгуулж байгаа “Кибер гэмт хэргийн тоон ул мөр илрүүлэлт” сэдэвт сургалтын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвөөс хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.