
Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутгаар хүлээн зөвшөөрсөн тунхагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурлаа. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху даваа гарагт Вашингтонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Энэ үеэр Цагаан ордны тэргүүн "Голаны өндөрлөг нь Израйлийн газар нутаг мөн" гэсэн тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Мөн хэвлэлийн хурал дээр Доналд Трамп Америк Израйлийн харилцааг сайшаан магтсан бол, тунхаг бичигт гарын үсэг зурсан үйл явдлыг Израйлийн ерөнхий сайд “Түүхэнд тэмдэглэгдэх шударга явдал, дипломат ялалт” хэмээн тэмдэглэжээ.
Өнгөрөгч 7 хоногт Америкийн засаг захиргааны тэргүүн Израйлийн талын байр сууринд дэмжлэг үзүүлж, Голаны газар нутгийг энэ улсын газар нутгаар хүлээн зөвшөөрөх цаг болсон хэмээн твиттерт жиргэсэн юм. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн Вашингтонд хийсэн айлчлал төлөвлөснөөс богино хэмжээний айлчлал боллоо. Учир нь Палестиний Хамас бүлэг даваа гарагийн өглөөгүүр Тель-Авивт дахин пуужин харваж, хэд хэдэн хүн шархадсан юм. Хоёр улсын тэргүүнүүд Цагаан ордонд хэвлэлийн хурал хийж байх үеэр Израйлийн талаас газын зурваст хариу цохилт хийж эхэлсэн байна. Нетаньяху Израильд буцахаасаа өмнө, хатуу хариу арга хэмжээ авна гэж мэдэгдээд байсан юм.
27 мянган Израйльчуудын уугуул нутаг болсон Голаны өндөрлөгийг Израйль булаан эзэлсэн явдал Арабын улсуудын холбоо болох Арабын лиг-ээс ихээхэн шүүмжлэл хүлээсэн байдаг.
Доналд Трамп Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг хэмээн тунхаглав | ||
Үзсэн: 1303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.