Шууд Chart

Хятад улс Францаас 300 ширхэг онгоц худалдаж авна

2019-03-26 13:32:43

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Итали, Монако улсуудад айлчилсан Хятадын дарга Си Зиньпин даваа гарагт Парис хотод Фаранцын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, 2 улсын хооронд хэд хэдэн гэрээ байгуулсан байна.

Хэдэн тэрбумын өртөгтэй гэрээнүүдэд Хятад улс Францад төвтэй Аэробус компаниас 300 ширхэг онгоц худалдан авах 30 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ багтжээ. Америк Хятадын худалдааны маргаан, Бойнг онгоцны осол, үүдэлтэй хятадын нисэх компанийн онгоц захиалгад ярвигтай нөхцөл үүсээд байгаа энэ үед Европын Аэробус компани Хятадын талд байр сууриа өсгөж амжсаныг хэвлэлүүд бичиж байна.

Мөн Хятадын даргын Франц дахь төрийн айлчлалын хүрээнд, Хятадын төрийн мэдлийн усан онгоц үйлдвэрлэх компани Францын тээврийн компанитай 10 ширхэг тээврийн усан онгоц үйлдвэрлэх 1,2 тэрбум еврогийн гэрээ байгуулж, хөгжиж байгаа орнуудад эрчим хүчийг хэмнэх чиглэлээр хамтран ажиллах 1 тэрбум еврогийн гэрээг мөн талууд баталсан.

Хятадын тал Франц улстай байгуулсан эдгээр гэрээнүүдийн талаар талууд уулзалтын дараа болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ. Энэ үеэр Хятадын дарга Си Зиньпин, “талууд хууль дүрмийн дагуу олон талт худалдааг хамгаалах тал дээр санал нэгдэж тохиролцсон” хэмээн ярьсан байна.

Хятадын хэвлэлд мэдээлснээр Си Зиньпин өнөөдөр Парис хотод Германы канцлер Ангела Меркель, Европын комиссын дарга Жан Клод Юнкео нартай уулзах юм. Америк Хятадын худалдааны зөрчил маргаан шийдэгдэж амжаагүй байгаа энэ үед Европын холбоо Хятадтай худалдаагаа арилжаагаа бэхжүүлж, өсгөх сонирхолтой байгаа хэмээн тайлбарлажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятад улс Францаас 300 ширхэг онгоц худалдаж авна   
Үзсэн: 1783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй