Шууд Chart

Ардчилсан нам Онц Их хурлын товоо зарлалаа

2019-03-27 07:42:06

Ардчилсан намын удирдлагууд 2019 оны 3 дугаар сарын 26-ны орой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын зүгээс ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогсож, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ардчилсан намын Онц Их хурлыг хуралдуулах болсноо зарлалаа.

Энэ үеэр Ардчилсан нам Монголын төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлоготой тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан нам ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар оролцож, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хэлж, сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан юм.


Ардчилсан нам Онц Их хурлын товоо зарлалаа  
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-27 13:24
Ямарч яйлиг зүүгээд нэмэргүйдээ

Бидэнтэй нэгдээрэй