Шууд Chart

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн Улсын тооллого явагдлаа

2019-03-29 09:23:58

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10-р сарын 16-ны өдрийн А/648 тоот Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого явуулах тушаалын дагуу, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/576 тоот "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого хийх салбар комисс байгуулах тухай" захирамжаар байгуулагдсан Салбар комисс гишүүд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 20-ны хугацаанд Музейн 1724 дэсийн 3930 ширхэг үзмэрийг тоолжээ. Мөн 2019 оны 02-р сарын 22-ны өдрөөс 2019 оны 03-р сарын 07-ны хугацаанд Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өлзийт, Их-тамир, Өндөр-Улаан, Чулуут, Тариат, Хангай гэсэн нийт 11 сумын Орон нутаг судлах танхимын 439 дэсийн 690 ш үзмэрийг тоолсон байна.

Тооллогын явцад салбар комиссын гишүүд сумдын Соёлын өвийн ажилтанд үзмэрийг төрөл зүйлээр нь ангилж, бүртгэн баримтжуулах талаар заавар зөвлөгөө өгчээ. Мөн салбар комисс нийт 12 удаа хуралдан гарсан асуудал, тухайн үеийн тооллогын явцын талаар ярилцан алдаа дутагдлыг засаж залруулан ажилласан байна.

Тооллогоор 350 дэсийн үзмэрийг Register цахим бүртгэлийн програмд үг үсгийн алдаа болон бусад мэдээллийг шинэчлэн бүртгэн авч, бүртгэл мэдээллийн санд баяжилт хийжээ. Мөн 2018 онд Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг Сумын хамгаалалтад авсан №33 тогтоолын хэрэгжилт болон цаашид хийх ажлын талаар туршлага солилцжээ. Мөн соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийг дахин нягталж шинэчлэн бүртгэх, бүртгэлийг чанаржуулах талаар үүрэг өгчээ.

Хөдлөх дурсгалт зүйлийн Улсын тооллого өмнө нь 2012-2013 он болж тухайн тооллогоос хойш Музей 29 дэсийн 64ш үзмэрээр, Орон нутаг судлах танхим 17 дэсийн 24ш үзмэрээр Сан хөмрөгт баяжилт хийгдсэн байна. Тооллогоор алга болсон, дутсан үзмэр байгаагүй бөгөөд тооллогын ажлыг 100 хувь хийжээ.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажлын үр дүнг нэгтгэн салбар комиссын гишүүд хуралдаж, тооллогын үр дүнгийн хурал хийж, аймгийн Засаг даргад тооллогын ажлын явц, тайланг танилцуулан, тус тайланд дүгнэлт гаргуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт аймгийн Засаг даргын албан бичгийн хамт тайланг хүргүүлжээ гэж Архангай аймгаас мэдээллээ.


Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн Улсын тооллого явагдлаа   
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй