
Туркийн орон нутгийн сонгуульд эрх баригч нам нь ялалт байгууллаа гэж зарлаж байгаа бол сөрөг хүчний нам нь нийслэл Анкара хотоос гадна хамгийн олон хүн амтай Истанбул, Измир хотод ялсан гэж мэдэгдэж байна.
"Туркийн мужийн төв, хот, нутгийн захиргааны дарга нар, төлөөлөгчдийг сонгох сонгууль ням гарагт болж эрх баригч “Шударга ёс, хөгжил” нам нь ялалт байгууллаа” гэж Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган зарлалаа.
Одоогоор сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа ч тэрбээр гишүүд дэмжигчдэд хандан “Орон нутгийн сонгуульд 15 дахь удаагаа дэмжиж ялалт байгуулахад нь тусласан” хэмээн талархал илэрхийлжээ.
Реджеп Тайип Эрдоганы “Шударга ёс, хөгжил” нам нь “Үндэсний хөдөлгөөн” намтай сонгуульд эвсэж орсон. Энэ хоёр намын бүлэг сонгуульд 16 том хот, нийт 778 нутгийн захиргаанд ялалт байгуулаад байна гэж Туркийн Ерөнхийлөгч дэмжигчдэдээ хандан, ялангуяа нутгийн өмнөд хэсэгт төвлөрөн амьдардаг курдуудад талархлын үг хэлжээ.
Энэ зуурт Туркийн сөрөг хүчний гол нам болох “Бүгд найрамдах ард түмний нам”-ын дарга Кемаль Кылычдароглу, Туркийн хамгийн том гурван хотод ялалт байгууллаа гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр Туркийн сөрөг хүчний нам нийслэл Анкара хотоос гадна Станбул, Измир хотод ялалт байгуулжээ. Нэмээд 5 хотод сөрөг хүчнийхэн гарч ирсэн байна.
Туркийн "Анадолу" агентлагийн мэдээлснээр саналын хуудасны 91 гаруй хувийг тоолсон дүнгээр, эрх баригч “Шударга ёс, хөгжил” нам “Үндэсний хөдөлгөөн” намын бүлэг сонгуульд нийт 51.7 хувийн санал аваад байгаа аж. Харин сөрөг хүчний “Бүгд найрамдах ард түмний нам”, “Сайн” намын эвсэл 37.6 хувийн саналтай байна.
Реджеп Тайип Эрдоган: Орон нутгийн сонгуульд “Шударга ёс, хөгжил" нам ялалт байгууллаа | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.