Шууд Chart

Хошин шогийн жүжигчин Владимир Зеленский илүүрхэж байна

2019-04-01 18:00:34

Украйны Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 50.18 хувийг боловсруулж дууслаа. Одоогийн байдлаар хошин шогийн жүжигчин, “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленский өрсөлдөгчдөөсөө илүүрхэж байна. Түүнд сонгогчдын 30.2 хувь нь саналаа өгчээ.

Хоёрдугаарт, Украйны одоогийн төрийн тэргүүн Петр Прошенко 16.64 хувьтай байгаа бол түүний араас “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко хол зөрүүгүй явна. Түүний хувьд 13.8 хувийн санал авчээ.

Украйны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 21-нд болохоор товлогдсон. Одоогийн байдлаар Владимир Зеленский, Петр Порошенко нар хоёрдугаар шатанд өрсөлдөх магадлалтай байгаа юм. Зеленский хоёрдугаар шатанд өрсөлдөх төлөвлөгөөгөө хуваалцахдаа "Хэнтэй хамт гарч ирэх нь хамаагүй. Зөвхөн ялахын төлөө байна" гэжээ.

Харин Ерөнхийлөгч Петр Прошенко хоёрдугаар шатны талаар ярихдаа “Петр Прошенко ялсан гэх мэдээг тайвнаар хүлээн авахыг бүх нэр дэвшигчдэд  уриалж байна” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хошин шогийн жүжигчин Владимир Зеленский илүүрхэж байна  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй