
Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонару өчигдөр Израйльд айлчилж энэ үеэр Иерусалимд Бразилийн Худалдааны төлөөлөгчийн газар нээлтээ хийсэн байна.
Уг нь Бразилийн шинэ Ерөнхийлөгч “Иерусалимд Элчин сайдын яамаа шилжүүлэн аваачиж, АНУ-ын шийдвэрийг дагана” гэж мэдэгдэж байсан юм. Худалдааны төлөөлөгчийн газар нээгдэх үеэр Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Энэ газрыг байгуулж байгаа явдал цаг нь болохоор Иерусалемд Бразилийн Элчин сайдын яам байгуулагдах эхний алхам болж байна гэж бодож байна” гэж мэдэгдсэн байна. Түүний энэ үгний хариуд Жайр Болсонару ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Харин Палестиний Гадаад хэргийн яам Бразилийн энэ шийдвэрийг эсэргүүцэн “Олон улсын хууль дүрмийг ил цагаан зөрчсөн үйлдэл, манай ард түмэн, тэдний эрхийг шууд зөрчиж байгаа хэрэг” гэж мэдэгдсэн байна.
Энэ тухай Бразилийн дэд Ерөнхийлөгч асан Хэаймилтон Моура ярихдаа “Элчин сайдын яамаа шилжүүлнэ гэдэг санаа манай улсаас Арабын улсууд руу нийлүүлдэг экспортод сөргөөр нөлөөлөх учраас энэ бол бүтэшгүй санаа” гэж байжээ.
Бразил улс Иерусалимд Худалдааны төлөөлөгчийн газар байгууллаа | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.