Шууд Chart

Алжирын Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефлика огцрох хүсэлтээ гаргаж магадгүй

2019-04-01 18:34:52

Алжирын Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефлика мягмар гарагт огцрох хүсэлтээ гаргаж магадгүй. Энэ тухай тус улсын улс төрийн хүрээллийн эх сурвалжид үндэслэн “Ань Нахар” теле суваг мэдээллээ.

Өнгөрөгч долоо хоногт тус улсын Батлан хамгаалахын дэд сайд, Үндэсний ардын армийн штабын дарга Ахмед Гаид Салах 82 настай Ерөнхийлөгчөө Үндсэн хуулийн 102 дугаар зүйлийн дагуу төрийн тэргүүний үүргээ хүлээлгэн өгөхийг хоёр ч удаа уриалсан.

Энэ зүйлд зааснаар Ерөнхийлөгч ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон тохиолдолд төрийн удирдлагаа Парламентийн дээд танхимд шилжүүлэх ёстой байдаг. Энэ тохиолдолд Алжирын түр Ерөнхийлөгчөөр 2016 оноос хойш Үндэсний зөвлөл буюу парламентийн дээд танхимыг тэргүүлж байгаа, өдгөө 77 настай Абделькадер Бенсалех ажиллах юм.

Алжир улсад өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээс хойш Бутефликагийн бүрэн эрхийг сунгахыг эсэргүүцсэн арга хэмжээ тасрахгүй байгаа юм. 2013 онд цус харваснаас хойш улс орноо бараг удирдахгүй байгаа. Харин өнгөрсөн сарын 11-нд Бутефлика Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэрээ дэвшүүлэхгүй болсноо зарлаж, дөрөвдүгээр сарын 18-нд товлоод байсан төрийн тэргүүний сонгуулийн хугацааг хойшлуулсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Алжирын Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефлика огцрох хүсэлтээ гаргаж магадгүй  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй