
Турк улс ОХУ-аас пуужингийн систем худалдаж авах гэж байгаад хориг тавих зорилгоор АНУ "F-35" сөнөөгч онгоцны техник хэрэгслийн нийлүүлэлтээ зогсоогоод байна. Үүнийг Туркийн шийдвэрийн эсрэг авч байгаа анхны тодорхой алхам болж байна гэж эвлэлүүд мэдээлж байна.
АНУ-ын зэвсгийн нийлүүлэлттэй ойр ажилладаг албаны хоёр эх сурвалжийн хэлснээр АНУ-ын талаас Туркийн албаны хүмүүст хандан "F-35" байлдааны онгоцны техник хэрэгслүүдийг цаашид хүлээж авах боломжгүй болсныг нь дуулгасан байна.
Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ОХУ-аас пуужин эсэргүүцэх "S-400" загварын систем худалдан авах төлөвлөгөөнөөсөө буцахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.
АНУ Турк улсад байлдааны онгоцны техник хэрэгсэл нийлүүлэхээ зогсоожээ | ||
Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.