Шууд Chart

Ойн түймэрт гал сөнөөгчид өртөж, нас баржээ

2019-04-02 14:32:00

БНХАУ-ын Сычуань мужид дэгдсэн ойн түймэрт гал сөнөөгчид өртөж, нас баржээ. Хятадын төрийн хэвлэлд мэдээлснээр өнгөрөгч бямба гарагт Сычуань мужийн Ляншань-Ий тойрогт гарсан ойн түймрийг унтраахаар 700 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна. Тэд дөрвөн мянган метрийн өндөрлөг уулын төвөгтэй нөхцөлд галыг тогтоон барихаар ажилласан байна. Гэтэл салхины чиглэл гэнэт өөрчлөгдөж, түймэр газар авсан байна. Энэ үеэр 30-аад гал сөнөөгч нас баржээ.

Даваа гарагийн үд гэхэд нас барсан гал сөнөөгчдийн цогцсыг цэргийн нисдэг тэрэг ашиглан гаргаж авсан байна. Даваа гарагийн орой гэхэд түймрийг унтрааж чадаагүйгээс гадна гал сөнөөгчид үргэлжлүүлэн ажиллаж байна гэж Хятадын хэвлэлд мэдээлжээ.

Түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн хэвлэлд шинжээч "Түймэр аянга цахилгаанаас болж үүссэн байж болзошгүй байна" гэж ярьжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ойн түймэрт гал сөнөөгчид өртөж, нас баржээ  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй