Шууд Chart

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна

2019-04-02 14:44:14

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна гэж Дональд Трампын засаг захиргаанд ажилладаг удирдах албаны эх сурвалж ярьжээ. Тэрбээр “АНУ Ираны эсрэг тус улсын хоригт багтаагүй салбаруудад хориг тавих талаар хэлэлцэж байна” гэсэн байна. 

Түүний хэлснээр хоригийг 2015 оны цөмийн гэрээнээс гарсан нэг жилийн ойн өдөр авахаар төлөвлөж буй юм байна. Ингэхдээ Иранаас бага хамжээгээр газрын тос импортлохыг зөвшөөрсөн найман улсыг, мөн Тегеранаас газрын тосны импорт хийхийг хориглоно гэх мэдээлэл байна.

Өнгөрөгч 2018 оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарласан. Мөн Тегераны эсрэг хориг тавьж, тус улсаас газрын тос авахыг хориглосон. Гэхдээ энэ хоригоос найман улсыг чөлөөлж, бага хэмжээгээр импорт хийхийг зөвшөөрөөд байсан юм.

Сүүлд АНУ Ираны газрын тосны экспортыг тэг хувьд хүргэж зогсооно гэж мэдэгдсэн. “Энэ зорилт хэвээрээ байгаа” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар төлөвлөж байна  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй