
Саудын Арабын “Сауди Арамко” төрийн өмчит нефтийн компани 2018 оны дүнгээр дэлхийн хамгийн ашигтай ажилласан компани боллоо. Компанийн цэвэр ашиг 111.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Тус компани энэ долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээлд 10 тэрбум америк долларын үнэт цаас гаргаж байгаатай холбогдуулан 30 жилийн хугацаанд анх удаа санхүүгийн үзүүлэлтээ олонд дэлгэж байгаа юм.
“Сауди Арамко” компани өнгөрөгч онд 355.9 тэрбум ам.доллар олсон бөгөөд татварын дараах орлого нь 212 тэрбум ам.доллар болжээ. Тус компанийн 2017 оны цэвэр ашиг 75.9 тэрбум байсан бол 2016 онд 13.2 тэрбумыг олж байсан аж.
“Уолл Стрит Журнал”-д тэмдэглэж байгаагаар 2018 оны санхүүгийн үзүүлэлтээр “Сауди Арамко”-гийн цэвэр ашиг дэлхийн томоохон компаниуд болох “Apple”, “Эксон Мобайл”, “Амазон”-ыг давж байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч онд “Apple” 60 тэрбум, “Эксон Мобайл” 21 тэрбум, “Амазон” 10 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.
“Сауди Арамко” дэлхийн хамгийн ашигтай ажилласан компани боллоо | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.