Шууд Chart

Николас Мадуро: Бид энхийн замаа үргэлжлүүлэх болно

2019-04-02 17:40:14

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро телевизийн эфирээр ард түмэндээ хандлаа. Энэ үеэр Эрчим хүчний шинэ сайдаар инженер Игорь Гавидияг томилсноо зарласан байна. Тэрбээр өмнөх сайд Луис Альфредо Мотт Домингест талархлаа илэрхийлээд хувьсгалын хүрээнд шинэ үүрэгт ажилдаа бэлдэхийг хүсчээ.

Түүнчлэн Николас Мадуро дөрөвдүгээр сарын 3-наас бүх хичээл сургууль эхлэхээр болсныг зарласан байна. Тус улсад цахилгааны доголдлын улмаас дунд сургууль, коллеж, их, дээд сургуулиудыг хаагаад байсан юм.

Венесуэл улсад төрийн “эрчим хүчний” эргэлт хийх оролдлого гарсан гэж Николас Мадуро ярьсан байна. Эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчид улс орныг цахилгаангүй болгож, ард түмнийг усгүй зовоож, итгэл алдрах, хүчирхийлэл хийхэд хүргэсэн гэжээ. Тиймээс “Бид энхийн замаа үргэлжлүүлэх болно” гэж Николас Мадуро ард иргэддээ амлажээ.

Венесуэлийн Төрийн тэргүүн өмнө нь улс орныхоо эрчим хүчний хангамжийг сэргээх төлөвлөгөөгөө баталсан. Энэ төлөвлөгөө нэг сар үргэлжилнэ. Энэ хугацаанд эрчим хүчний сүлжээний ачааллыг зохицуулж, ажлын цагийг багасгахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Николас Мадуро: Бид энхийн замаа үргэлжлүүлэх болно  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй