Шууд Chart

Майк Помпео: АНУ-ын Ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагч нар дахин уулзана гэдэгт найдаж байна

2019-04-02 18:04:09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарыг дахин уулзана гэдэгт найдаж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ. 

Тэрбээр Пенсилван мужийн радиод ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх хэдэн сарын хугацаанд уулзаж, Пехньяны цөмийн хөтөлбөрт цэг тавих тодорхой алхам хийнэ гэж найдаж байна” гэсэн байна. Гэхдээ гурав дахь удаагийн уулзалтын цаг хугацааг тодорхой хэлэх хэцүү гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео: АНУ-ын Ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагч нар дахин уулзана гэдэгт найдаж байна  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй