
Филипиний хууль хяналтынхан Засгийн газрынхаа байгуулсан бүх төрлийн гэрээг хянаж шалгана. Филипиний Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ талаар үүрэг өгсөн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Түүний хэлснээр Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам зэрэг хуулийн салбарын бүхий л байгууллагууд Засгийн газраас бусад улс орнууд, компаниудтай байгуулсан бүх гэрээг хянаж шалгах үүрэг хүлээжээ.
“Шалгалтаар Засгийн газрынх нь байгуулсан гэрээнүүдэд үндсэн хууль зөрчсөн, Филипиний ард иргэдэд хохирол учруулсан заалт орсон эсэхийг тогтооно” гэж Филипиний Ерөнхийлөгчийн зөвлөх Панело ярьсан байна.
Филипиний хууль хяналтынхан Засгийн газрынхаа байгуулсан бүх төрлийн гэрээг хянана | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.