
Франц улсын Корсика хэмээх арал дээр Францын Засгийн газрын нэгэн барилгын урдаас хоёр ширхэг тэсрэх бөмбөг олдсон байна. Газар дундын тэнгист байдаг энэ арал дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр өдрийн дараа очиж ажиллах гэж байгаа юм.
Арлын төсөв санхүүгийн асуудал хариуцсан төрийн байгууллагын урдаас хоёр ширхэг гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олдсон тул даваа гарагаас эхлэн арлын зүүн хойд бүсийн Бастия гэдэг жижиг хотод аюулгүйн шалгалт явуулж эхэлжээ.
Одоогоор бөмбөг тавьсан эзэд нь олдоогүй байна. Шалгалтаар даваа гарагт олдсон тэсрэх бөмбөгүүд Францын Ерөнхийлөгчийн Корсика аралд дээр хийх айлчлалтай холбоотой эсэх, мөн урьд өмнө болсон, жишээлбэл, хамгийн сүүлд өнгөрөгч долоо хоногт болсон халдлагатай холбоотой эсэхийг тогтоох зорилготой байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг эсэргүүцсэн жагсаал цуглаантай холбоотойгоор Засгийн газрын байшин барилгуудад халдсан тохиолдол сүүлийн хэдэн сард олон гарсан юм.
Франц улс террорист халдлагын эсрэг шалгалт хийж байна | ||
Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.