
Рохинжа хүмүүсийн асуудлыг шалгах тусгай багийн даргыг томиллоо. НҮБ-аас Мяньмарын Рохинжа цөөнхүүдийн эрхийг зөрчсөн гэх мэдээллийг шалгах тусгай багийн даргаар АНУ-ын прокурор Николас Коумжианыг томилсон байна. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш мягмар гарагт зарлалаа.
Николас Коумжиан тусгай багийг даргалж, хүний эрхийн зөрчил гарсан гэж байгаа газруудад очиж хүмүүстэй уулзаж, ярилцах юм байна. Энэ тухай НҮБ дахь Британийн Элчин төлөөлөгч Карен Пийрс санаачилжээ.
Тэрбээр энэ тусгай багийн үйл ажиллагааг санхүүжилтийг зохицуулахад тусална гэсэн байна. Рохинжачуудын эрхийн асуудлаар өнгөрөгч долоодугаар сард Мяньмарын Засгийн газар өөрийн гэсэн тусгай мөрдөн шалгах хороо байгуулсан. Үүнд НҮБ дахь Японы Элчин төлөөлөгч зэрэг гадаадын хоёр албаны хүн багтаж байгаагаас гадна Мяньмараас хоёр албаны хүн тусгай мөрдлөгийг хамтран явуулахаар болсон юм.
Харин НҮБ-аас байгуулсан тусгай багийн мөрдлөг шалгалтад Мяньмарын талаас хэр олон хүн оролцох бол гэдэгт ажиглагчид анхаарал хандуулж байна.
Рохинжа хүмүүсийн асуудлыг шалгах тусгай багийн даргыг томиллоо | ||
Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.