
Шаардлагатай тохиолдолд Мексиктэй залгаа хилээ хаахад бэлэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч дахин мэдэгдлээ. Дональд Трамп “Шаардлагатай тохиолдолд хилээ хаахад одоо ч бэлэн байна” гээд Мексикийн талаас хууль бус цагаач дүрвэгчдийг зохицуулахад АНУ-д тусалж хамтран ажиллахгүй бол энэ долоо хоногт Мексиктэй залгаа хилээ хаана гэж мэдэгдээд байсан юм.
Гэвч сүүлийн өдрүүдэд Мексик олон мянган дүрвэгчийг барьж, хорьж саатуулсан нь дүрвэгчдийн нөхцөл байдалд том нөлөө үзүүлээд байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын засаг захиргаанаас мягмар гарагт энэ асуудлаарх өнгө аясаа зөөлрүүлж, Мексикийн талаас дүрвэгчдийн урсгалыг зохицуулах тодорхой алхам хийж байна гэж мэдэгдсэн байна.
"Цагаан ордон"-ы Хэвлэлийн төлөөлөгч Сарра Сандерс "Мексикийн талаас авч байгаа арга хэмжээ асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болж байна. Цаашид энэ ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна" гэжээ.
Дональд Трамп: Шаардлагатай тохиолдолд Мексиктэй залгаа хилээ хаахад бэлэн | ||
Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.