Шууд Chart

Бруней улсад Шариатын хууль үйлчилж эхэллээ

2019-04-03 16:46:29

Азийн хамгийн хөгжин цэцэглэж байгаа улсуудын нэг болох Бруней улсад өнөөдрөөс эхлэн Шариатын хууль үйлчилж байна. Шариатын хууль нь харгис шийтгэлээс цаазын ялыг хүртэл хүлээн зөвшөөрдөг хатуу хууль юм. Энэ хуулийг хэдэн жилийн өмнө баталсан боловч Брунейн султан хуулийг  хэрэгжүүлэхээс татгалзсаар иржээ.

Харин манай гарагийн хамгийн баян хүний тоонд багтдаг султан ямар шалтгаанаар шийдвэрээ өөрчлөх болсон нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ хууль 430 мянган хүн амтай тус улсын гуравны хоёрыг бүрдүүлдэг лалын шашинтнуудад л үйлчилнэ гэж "ТАСС" агентлаг мэдээллээ.

Шариатын хуулиар нөхрөөсөө урвасан, нөхрөө хуурсан эмэгтэйг чулуугаар цохиж хөнөөдөг. Хулгайн хэргээр анх удаа баригдсан хүний баруун гарыг тасдах, хоёр дахь удаад хөлийг нь тайрах шийтгэл ногдуулдаг. Мөн өөр төрлийн зөрчил гаргасан тохиолдолд олны өмнө зодож занчиж шийтгэдэг байна.

НҮБ болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас Бруней улсыг хүн эрхийн салбарт ухралт болно гэж үзээд Шариатын хуулийг нэвтрүүлэхээс татгалзахыг уриалж байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Бруней улсад Шариатын хууль үйлчилж эхэллээ   
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй