
Венесуэлийн Үндэсний үүсгэн байгуулах хурлын шийдвэрээр тус улсын сөрөг хүчний удирдагч, парламентийн дарга, өөрийгөө Венесуэлийн төрийн тэргүүн гэж зарласан Хуан Гуайдогийн парламентийн халдашгүй эрхийг цуцаллаа.
Үндэсний үүсгэн байгуулах хурлын дарга Диосдадо Кабальо “ Хуан Гуайдог хуулийн дагуу мөрдөн шалгахыг албан ёсоор зөвшөөрч байна” гэж мэдэгдсэн байна.
Венесуэлийн Дээд шүүхээс өмнө нь парламентийн дарга Хуан Гуайдогийн халдашгүй эрхийг нь цуцлах хүсэлт гаргасан. Шүүхээс түүнийг Венесуэлиэс гарч явахыг хориглосных нь дараа буюу хоёрдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын эхэн хүртэл Аргентин, Бразил, Колумб, Эквадор, Парагвай зэрэг улсаар аялсан гэж үзжээ.
Түүнчлэн Венесуэлийн Ерөнхий прокурорын газраас Хуан Гуайдогийн төрийн алба хаших эрхийг нь 15 жилээр цуцалсан юм. Сөрөг хүчний тэргүүн энэ арга хэмжээг хүчин төгөлдөр бус гэж үзээд, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин шүүхийн шийдвэрийн дараа Хуан Гуайдо тусгай албаныханд баригдах, хулгайлагдах вий гэж айж байна гэжээ.
Хуан Гуайдо “Тэд намайг хулгайлах гэж оролдож магадгүй. Дэглэм яаж үйлчилж байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Энэ бол зүгээр ч нэг мөрдлөг биш, хавчлага, залхаан цээрлүүлэлт юм” гэж Үндэсний үүсгэн байгуулах хуралдааны өмнөхөн мэдэгджээ.
Хуан Гуайдогийн парламентийн халдашгүй эрхийг цуцаллаа. | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.