Шууд Chart

Владимир Зеленский, Петр Порошенко нар өрсөлдөнө

2019-04-03 17:36:11

Украйны Сонгуулийн төв хороо өнгөрөгч ням гарагт явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 99.88 хувийг тоолж дуусчээ. Сонгуулийн төв хорооны мэдээллээс үзэхэд, жүжигчин, шоу зохион байгуулагч Владимир Зеленский 30.23 хувиар тэргүүлж байна.

Украйны одоогийн Төрийн тэргүүн Петр Порошенко 15.95 хувийн санал авсан бол “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко 13.39 хувиар гуравдугаарт бичигдэж байна. Түүний араас “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөөх” намаас нэр дэвшсэн Юрий Бойко, “Иргэний байр суурь” намын тэргүүн Анатолий Гриценко нар оржээ.

Сонгуулийн дүнг зарлахаас өмнөхөн Украйны “Сөрөг хүчний эвсэл-Энх тайван, хөгжлийн нам”-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд жүжигчин Владимир Зеленский, одоогийн төрийн тэргүүн Петр Порошенко нарыг дэмжихгүй байхыг сонгогчдодоо уриалсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Зеленский, Петр Порошенко нар өрсөлдөнө   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй