
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн шүүх хурал болж байна. Тэрбээр олон тэрбум долларын хэрэгт холбогдоод байгаа юм. Нажиб Разак авлига хээл хахууль, мөнгө угаасан гэх олон хэрэгт сэжиглэгдэж байгаагаас гадна Малайзын хөгжлийн сангаас 4.5 тэрбум доллар угаасан гэх хэргийг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Энэ сан нь стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар Малайзын эдийн засгийг хөгжүүлэх зорилготой улсын сан байжээ. Мөн 10.3 сая доллартай тэнцэх Малайз мөнгийг Малайзын хөгжлийн асуудал хариуцсан сангийн нэг нэгжээс Ерөнхий сайд асан Нажиб Разакийн дансанд шилжүүлсэн гэх мэдээлэл байна.
Нийтдээ түүнд холбож байгаа хэргүүдийн дийлэнх нь одоогоор үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа Хөгжлийн хөрөнгө оруулалт хийдэг Малайзын төрийн мэдлийн сантай холбоотой байна.
Ерөнхий сайд асан Нажиб Разак хэргүүдийг няцааж, өөрийнх нь эсрэг явуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа гэж байна. Шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд болох байсан ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр хойшлоод байсан юм.
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн шүүх хурал болж байна | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.