Шууд Chart

Интерполын үндэсний төв товчоодын дарга нарын бага хурал зохион байгуулагдаж байна

2019-04-09 18:32:04

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй манай төлөөлөгчид 2019 оны 4 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Интерполын Үндэсний төв товчоодын дарга нарын 15 дугаар бага хуралд оролцож байна.

Интерполын 194 гишүүн орны Үндэсний төв товчоодын дарга нар оролцож буй энэ удаагийн бага хурал нь “Нөлөөлөх чадвартай Үндэсний төв товчоод” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд технологийн хөгжил, инновацийг ашиглах замаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгохтой холбоотой асуудлуудыг хөндөн хэлэлцэх ажээ.

Уг хуралдаанд оролцож байгаа манай улсын төлөөлөгчид Интерполын удирдах дээд түвшний албан тушаалтнууд болон бусад гишүүн улсуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн улсуудын дугуй ширээний уулзалтад оролцох юм.

Мөн Интерполоос жил бүрийн 03 дугаар сарын 07-ны өдрийг “Албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр” болгон зарлажээ.


Интерполын үндэсний төв товчоодын дарга нарын бага хурал зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй