Шууд Chart

Сургалтад хамрагдсан алба хаагч нар сертификатаа гардан авлаа

2019-04-12 14:18:53

Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албатай хамтран хар тамхитай тэмцэх нэгжийн удирдах алба хаагчдад 2019.04.08-12-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж өндөрлөлөө.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү сургалтад  АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн сургагч багш нар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, нутаг, дэвсгэр хариуцсан нэгжийн удирдах алба хаагч нар болон прокурорын байгууллагын ажилтнуудад хичээл сургалт зохион байгуулсан юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул алба хаагчдыг мэргэшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан энэхүү сургалт үр дүнтэй байв.



Сургалтад хамрагдсан алба хаагч нарт сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид оролцсон юм.

Монгол Улсын цагдаагийн байгууллага, АНУ-ын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл юм.


Сургалтад хамрагдсан алба хаагч нар сертификатаа гардан авлаа  
Үзсэн: 1407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй