Шууд Chart

“Шар хантаазтан” эсэргүүцлийн хөдөлгөөнд 30 гаруй мянган жагсагч оролцжээ

2019-04-15 17:26:05

Франц улсад шар хантаазтан эсэргүүцлийн жагсаал 22 дахь долоо хоногтоо зохион байгуулагдлаа. Тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар энэ удаагийн жагсаалд Франц улс даяар 31 мянган жагсагч оролцсон байна. Үүнээс нийслэл Парис хотод 5100 хүн жагсчээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногт болсон жагсаалтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 6-нд болсон жагсаалд 22 мянган жагсагч оролцжээ гэж Тайм мэдээлж байна.

Тулуз хотод болсон жагсаалын үеэр жагсагчид болон хүчний хооронд эмх замбараагүй байдал үүсч цагдаа нар жагсагчдын намжаахын тулд нулимс асгаруулагч хий усан буу зэргийг ашиглахад хүрсэн байна. Уг энэ удаагийн жагсаалаас өмнөх 2 долоо хоногт болсон жагсаал харьцангүй тайван ямар нэг эмх замбаараагүй байдал гаргаагүй тайван жагсаал боллоо гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм. Гэтэл, эсэргүүцэгчид, Францын засгийн газраас тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй журмыг дагаж мөрдөхгүй байна гэж тус улсын дотоодын хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн 3-р сарын дундуур болсон жагсаалын үеэр буюу 18 дахь удаагаа зохион байгуулагдсан жагсаалын үеэр шар хантаазатнууд Элисейн ордны ойр орчмын тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдийг дээрэмдэж галдан шатаасны улмаас 190сая америк долларын хохирол учирсан юм. Энэ үйл явдалтай холбогдуулж тус улсын засгийн газар ийм төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Францын засгийн газар Шар Хантаазатнуудын жагсаал хүч хэрэглэх олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсгэж байгаатай холбогдуулаад Элисейн ордны эргэн тойронд мөн бусад хоёр хотод жагсаал хийхийг хориглосон.

Мөн зөвшөөрөлгүй жагсаал өрнүүлбэл мөнгөн торгууль төлнө торгуулийн хэмжээг өмнөхөөс дөрөв дахин нэмэгдүүлж 153 америк доллар болгосон юм. Сая гарсан жагсаалын үеэр Элисейн ордны эргэн тойронд цагдаа хүчнийхэн аюулгүй байдлыг сахин үүрэг гүйцэтгэсэн байна. Цагдаа хүчнийхэн үймээн самуун дэгдээгчдийг тараах шаардлагатай бүх арга хэмжээг авч хүчирхийлэл гарахаас сэргийлэхийн тулд нисэгчгүй төхөөрөмж камер зэргийг ашиглаж эхлээд байна. “Шар хантаазтан” хөдөлгөөний эсэргүүцлийн жагсаал Франц улсад анх 2018 оны 11-р сарын 17-нд эхэлж автомашины бензин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж ард иргэд жагсаж эхэлсэн юм.

Гэтэл одоо энэ хөдөлгөөн цар хүрээгээ тэлж нийгэм-эдийн засагтай холбоотой шаардлага тавихаас гадна улс төр засгийн газрыг огцрох хүртэл шаардлага тавьж байна. Энэ хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 250 сая америк долларын хохирол учирсан гэж тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Мөн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хүч хэрэглэсэн хэргээр тус улсын цагдаагийн байгууллага давхардсан тоогоор 8000 гаруй хүнийг саатуулсан байна. Жагсаал эхний үедээ 300 мянга хүртэл хүнийг хамарч байсан бол одоо харьцангүй буураад байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шар хантаазтан” эсэргүүцлийн хөдөлгөөнд 30 гаруй мянган жагсагч оролцжээ   
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй