Шууд Chart

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ

2019-04-16 17:37:47

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ нь улсын хэмжээнд 2019 оны 4 дүгээр сарын 15-аас 2019 оны 5 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх юм. Өнөөдөр тус арга хэмжээний зорилго, хийгдэх хяналт шалгалт, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 2018, 2019 оны эхний 3 сарын нөхцөл байдал, энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийлээ.

Уг арга хэмжээний зорилго нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаар иргэдэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

Цагдаагийн байгууллагаас нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хягалт шалгалтын ажлыг зохион байгуулах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлт, илрүүлэлтийг ахиулах, иргэд, олон нийтэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, ухуулга нөлөөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм.


“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ  
Үзсэн: 1702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй