Шууд Chart

Индонез улсад сонгууль болж байна

2019-04-17 12:42:35

Индонезийн Ерөнхийлөгч, парламентийн дээд, доод танхим, түүнчлэн орон нутгийн хууль тогтоох байгууллагын сонгууль зэрэг болж байна. Энэ удаагийн сонгуульд тус улсын 260 сая иргэний 193 сая нь саналаа өгөх боломжтой аж. Дэлхийн лалын шашинт улс орнууд дотроо хамгийн том сонгууль гэж үзэж болохоор байна.

Индонезийн төрийн тэргүүнд одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо болон нөөцийн генерал Прабово Субианто гэсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн тэргүүнтэй хамт дэд Ерөнхийлөгчийг сонгодог. Одоогийн төрийн тэргүүнтэй хамт “Нахдатул Улама” лалын шашинтнуудын байгууллагын удирдагч асан, 75 настай Мааруф Амин дэд Ерөнхийлөгчид өрсөлдөж байна.

Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигч Прабово Субиантогийн дэд Ерөнхийлөгчөөр тус улсын хамгийн баян хүмүүсийн тоонд багтдаг, 49 настай бизнесмэн Сандиагом Уно ажиллахаар хүчээ үзэж байна.

Энэ удаагийн сонгуульд улс төрийн 16 намаас нийтдээ 245 мянган нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Санал авах 810 мянга орчим байр орон даяар 13:00 цагт хаагдана. Үүний дараа саналын хуудсын тооллого эхлэх юм байна. Сонгуулийн албан бус үр дүн орой гэхэд гарна. Гэхдээ Сонгуулийн төвд комисс дөрөвдүгээр сарын 25-нд сонгуулийн албан ёсны дүнг танилцуулах юм.

Энэ сонгуульд хоёр дахь шат гэж байхгүй бөгөөд зөвхөн олонхын санал авсан нь л ялах юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Индонез улсад сонгууль болж байна   
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй