Шууд Chart

Боливарын ам.доллартай харьцах ханш уналаа

2019-04-17 13:13:54

Венесуэлийн мөнгөн дэвсгэрт болох боливарын америк доллартай харьцах ханш дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 23 хувиар уналаа гэж Венесуэлийн Төв банкны мэдээлэлд дурджээ. Өөрөөр хэлбэл, Төв банк дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нэг америк долларыг 4.1 мянган боливараар үнэлсэн нь өмнөх өдрийнхөөс 800 боливараар илүү гэсэн үг юм.

Венесуэль улсад цалингийн доод хэмжээ 18 мянган боливар байдаг. Үүнийг америк долларын одоогийн ханшид шилжүүлбэл 4.3 америк доллар гэсэн үг юм. Венесуэль улсын 2018 оны инфляци хоёр сая орчим хувьд хүрсэн гэж “РИА Новости” агентлагт мэдээлж байсан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Боливарын ам.доллартай харьцах ханш уналаа  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй