Шууд Chart

Шинэ Зеландад аюулын түвшнийг буурууллаа

2019-04-17 15:30:14

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн үндэсний аюулгүй байдлын аюулын түвшин өндөр байсныг дундаж болгон буурууллаа. Гуравдугаар сарын 15-нд Крайстчерчид болсон алан хядах ажиллагааны дараа аюулын түвшнийг өндөр болгоод байсныг Аюулыг үнэлэх нэгдмэл бүлгийн зөвлөмжөөр бууруулсан байна.

Энэ бүлэгт аюулгүй байдлын алба, агентлаг, арми, цагдаа, Дотоод хэргийн яам, Шинэ Зеландын Иргэний агаарын тээврийн газрын төлөөлөгчид багтдаг байна.

Ерөнхий сайд Жасинда Ардерн “Хэдийгээр бид одоо тодорхой аюул заналхийллийг харахгүй байгаа ч цагдаа нар олон нийтийн үйл ажиллагаанд ажиллахыг хэвээр үлдээж байна” гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Шинэ Зеландад аюулын түвшнийг буурууллаа  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй