
Украины Ерөнхийлөгчийн сонгуульд шинэхэн улс төрч Зеленский ялалт байгуулах магадлалтай байна. Мягмар гарагт зарласан санал асуулгын дүнгээр шинэхэн улс төрч Владимир Зеленский 72.2 хувийн дэмжлэгтэй байсан бол чихрийн үйлдвэрийн эзэн, Ерөнхийлөгч Петро Порошенко 25.4 хувийн санал авчээ.
"КИИС" гэдэг судалгааны байгууллагаас энэ сарын 9-14-ний хооронд явуулсан энэ асуулгад Украины бүх бүс нутгаас 2000 гаруй хүн оролцсон байна. Үүнээс өмнө буюу өнгөрөгч долоо хоногт Украины Рейтингийн судалгааны агентлагаас явуулсан санал асуулгаар Зеленский 61, Порошенко 24 хувьтай байсан юм.
Хашир улс төрч, туршлагатай жүжигчний хооронд болох хоёр дахь шатны сонгууль энэ сарын 21-нд болно. Гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны сонгуульд Зеленский Порошенкогоос хоёр дахин олон санал авсан ч 50 хувиас илүү санал авч чадаагүй учраас хоёр дахь шатны сонгууль болохоор болсон юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский ялах магадлалтай байна | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.