
“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Евро парламент дахь зүүний улс төрийн бүлгээс шагнал хүртлээ. Түүнд мөрдлөг шалгалтад өртсөн сэтгүүлчид, үнэнийг илрүүлэгчдэд өгдөг шагналыг олгосон байна.
Жулиан Ассанж өдгөө Лондон хотын хориход шилжүүлэх шийдвэрээ хүлээн саатуулагдаж байгаа тул Страсбург хотод биечлэн очиж, шагналыг авах боломжгүй байгаа юм. Тиймээс австрали эрийн шагналыг Нобелийн энх тайвны шагналт Мейрид Магуайр авсан байна.
Үүнтэй зэрэгцээд Жулиан Ассанжийн улс төрийн орогнолыг цуцалсан Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено Вашингтон хотод айлчилж байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, улс орны эдийн засагтаа их хэмжээний хөрөнгө оруулалт татах зорилготойгоор Хөгжлийн банк, Дэлхийн банкинд зочилжээ.
Тэрбээр АНУ-д хийж байгаа айлчлалынхаа үеэр “Викиликс”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд байхдаа янз бүрийн хакеруудтай уулзаж, “Викиликс”-ээ хөтлөх зааварчилгаа өгдөг байсан. Тэдний дунд Шведийн программист Ола Бини Жулиан Ассанжтай нэг бус удаа уулзсан гэж мэдэгджээ.
Жулиан Ассанж Евро парламент дахь зүүний улс төрийн бүлгээс шагнал хүртлээ | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.