Шууд Chart

Лондон цэвэр агаарын бүстэй боллоо

2019-04-21 13:00:00

Их Британийн Лондон хотын захиргаанаас тээврийн хэрэгслүүдэд экологийн хатуу стандарт тогтоож, хотын төв рүү энэ стандартад нийцээгүй авто машинуудыг нэвтрүүлэхийг хориглоод байна. Тодруулбал, бензин хөдөлгүүртэй авто машинуудад Евро 4, дизелийнх Евро 6 стандартад нийцсэн байх ёстой юм.

Хэрэв цэвэр агаарын бүс буюу хотын төвд энэ стандартад нийцээгүй авто машинтай нэвтрэх шаардлага гарлаа гэхэд хөнгөн тэрэг эзэмшигчид нэг өдрийн 15 евро, ачааны тэрэгний жолооч нар 116 еврогийн төлбөр төлөх хэрэгтэй болж буй юм. Хэрэв энэ дүрэм журмыг зөрчвөл авто машиных нь загвар төрлөөс хамаарч 185-1160 хүртэлх еврогийн торгууль оногдуулахаар болжээ.

Ер нь бол дэлхийн нийслэл хотуудад агаарын хорт хаягдал багатай бүсийг байгуулах болсон. Гэхдээ Лондоны цэвэр агаарын бүсийн хориг хязгаарлалтыг бүх хүн тэр дундаа орон нутгийн оршин суугчид ч байнга дагаж мөрдөх ёстой юм байна. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэгдсэн хотын захирагчийн өргөн хүрээтэй төлөвлөгөөний хүрээнд авч байгаа анхны арга хэмжээ юм байна.

Цаашид байгаль экологид ээлтэй нийтийн тээвэрт шилжих, бага хаягдалтай бүсүүдийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж буй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Лондон цэвэр агаарын бүстэй боллоо  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй