Шууд Chart

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг энэ сарын 30-нд зарлаж магадгүй

2019-04-22 16:58:03

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг энэ сарын 30-нд зарлаж магадгүй байна. Тус улсын Сонгуулийн хорооноос энэ талаар Украинд нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдрүүд зарлах нь сонгуулийн албан ёсны дүнг сунжруулж болзошгүйг анхааруулж, энэ сарын 30-ны өдөр зарлахаар хойшлуулж магадгүй гэсэн байна.

Одоогоор саналын дүнг тоолж дуусаагүй байна. Нийт саналын 93.63 хувийг тоолсон дүнгээр Владимир Зеленский 73.13, Петро Порошенко 24.5 хувийн санал авсан байна.

Гэхдээ гадаад дахь Украинчуудын дунд явуулсан сонгуулийн 97.02 хувийг тоолсон дүнгээр Петро Порошенко 53.7 хувийн дэмжлэгтэй байгаа бол, Владимир Зеленский 44.83 хувийн санал аваад байна. Энэ дүн цаашид өөрчлөгдөнө.

Сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Владимир Зеленскийд дэлхийн улс орнуудын тэргүүнүүд баяр хүргэсээр байна. Европын зөвлөлийн дарга Доналд Туск түүнд баяр хүргэж, Европын холбоо Украин улсад дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдсэн бол, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэж, сонгуулийн компанит ажил нь гайхалтай болсныг дурдсан байна.

Мөн АНУ-ын тусгай төлөөлөгч Курт Волкер “Украин улс бүс нутгийн нэгдмэл байдлыг сэргээж, Оросын түрэмгийллийн эсрэг хүчин чармайлт гаргаж байгааг үргэлжлүүлэн дэмжинэ” гэсэн байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг энэ сарын 30-нд зарлаж магадгүй  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй