
Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, зүүн зүгийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна
2014 оны 2 дугаар сарын 14-нөөс 2014 оны 2 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15, 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14, 15-нд говь талын нутгаар, 16, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм , Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.13/ | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.