Абтэма ХХК-ийн гаалийн хяналтын бүсээр Гурмэ ХХК-нь FSCU 872723-2 тоот чингэлэгээр БНХАУ-аас импортолсон 17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Иймд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.2 зүйлийн 1.1 дахь заалтад заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.



| 17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарсан зөрчил илрүүллээ | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.