Шууд Chart

“Тяньхуэй-2” хиймэл дагуул сансрын тойрогтоо амжилттай хүрчээ

2019-04-30 13:11:57

БНХАУ “Чанчэн-4” зөөвөрлөгч пуужингийн тусламжтайгаар шинжлэх ухааны судалгааны хоёр хиймэл дагуул сансрын тойрогт амжилттай гаргалаа гэж Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорациас мэдээллээ.

Пуужинг Шаньси мужийн "Тайюань" сансрын буудлаас орон нутгийн цагаар өглөөний 06:52 цагийн үед хөөргөсөн байна. Хэсэг хугацааны дараа “Тяньхуэй-2” хиймэл дагуул сансрын тойрогтоо амжилттай хүрчээ.

“Чанчэн” төрлийн зөөвөрлөгч пуужингуудын хувьд энэ нь 303 дахь хөөргөлт болсон байна. Хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт, газрын нөөцийн судалгаа, топографикийн зураг авалт зэрэгт ашиглах аж.

Нийтэлсэн: Mонголын радио

“Тяньхуэй-2” хиймэл дагуул сансрын тойрогтоо амжилттай хүрчээ   
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй