
Израилийн зэвсэгт хүчин шатах болон тэсрэх бодис бүхий агаарын бөмбөлгүүд хөөргөсний хариу болгож Газын зурвас дахь Палестины "ХАМАС" хөдөлгөөний хэд хэдэн байр руу халдлаа.
“Өнөөдөр Газын зурвасаас Израилийн газар нутаг руу шатах, тэсрэх бодис бүхий агаарын бөмбөлгүүд хөөргөсний хариуд манай агаарын цэргийн хүчин Газ дахь "ХАМАС"-ын террорист хэд хэдэн бай руу саяхан цохилт өглөө” гэж Израилийн Батлан хамгаалах арми “твиттер” хуудсандаа мэдэгдсэн байна.
Израилчууд Палестинаас ирсэн ямар ч түрэмгийлэлд хариуцлага үүрүүлэн Исламын "ХАМАС" хөдөлгөөний объектууд руу агаарын цохилтоор хариу барьж байна.
Газын зурвас дахь Палестины "ХАМАС" хөдөлгөөний хэд хэдэн байр руу халдлаа | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.